Үйлчилгээний нөхцөл
Та BESTDEAL Application-д бүртгүүлэхээс өмнө энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-тэй бүрэн танилцаж, нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх "Үүрэгтэй" бөгөөд "Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна" сонголтыг идэвхжүүлснээр BESTDEAL Application-г зориулалтын дагуу бүрэн ашиглах эрхтэй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа болно.
BESTDEAL Application-г зөвхөн 18-с дээш насны иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүртгүүлж ашиглах эрхтэй бөгөөд насанд хүрээгүй хүүхэд бүртгүүлэх болон үйлчилгээний нөхцөлийн дагуу "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцох, худалдан авалт хийх, BESTDEAL Application-г хэсэгчлэн болон бүрэн ашиглах боломжгүй байх юм.
Хэрэглэгч өөрт тохирсон "Багц"-р "ЭРХ"-г нэгж үнийг 500₮-т тооцон худалдаж авснаар "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцох боломжтой болно. BESTDEAL Application нь ЭРХ-н захиалгын дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
Хэрэглэгчийн багцаар худалдан авсан "ЭРХ" бүр дахин давтагдашгүй цэнэглэлтийн дугаартай байх бөгөөд хэрэглэгч "Хувийн мэдээлэл" хэсгээс худалдан авсан "ЭРХ", оролцсон "Өрсөлдөөнт худалдаа"-ны түүх, захиалсан бараа зэргээ харах боломжтой.
Хэрэглэгч бүтээгдэхүүний тайлбар, мэдээлэлтэй сайтар танилцсаны дараа "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцох үүрэгтэй бөгөөд таны худалдан авсан болон зарцуулсан “ЭРХ" буцаагдах боломжгүй.
"БЭСТДИЙЛ ЭМ ЭН" ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр BESTDEAL Application-д хэрэглэгчдэд нээлттэй нийтэлж заавал мэдэгдэх үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсны дараа Хэрэглэгч энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол бүртгүүлэх болон Application-ы бүрэн гүйцэд үйлчилгээг ашиглах боломжгүй юм.
Хэрэглэгч Application-ы хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс санаатайгаар нөлөөлөх оролдлого хийх, Application-ы систем байгууламжид үндэслэлгүйгээр хэт их ачаалал өгөх, компьютерийн программчлал агуулсан аливаа материалыг Application-д байршуулахгүй байх үүрэгтэй бөгөөд BESTDEAL Application-ы систем болон сүлжээний аюулгүй байдалд аюул учруулсан тохиолдолд хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулж, ийм зөрчилд холбогдсон хэрэглэгчдийг шийтгэхэд хамтран ажиллах болно.
Багийн тоглолт хориглох тухай
BESTDEAL Application дээр аливаа төрлийн тохиролцоо, багаар тоглохыг хатуу хориглоно. Бие биенээ мэддэг, эсвэл холбоотой байдаг хоёр ба түүнээс дээш хэрэглэгчдийг нэг "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцохыг зөвшөөрөхгүй. Үүнд: Хоёр ба түүнээс дээш гишүүд нэг баг болж хамтран ажиллах, эсвэл "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцож байгаа хүмүүсээс илүү олон хүн оролцох, ялахын төлөө өрсөлдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зэрэг орно. Бид өөрсдийн үзэмжээр багаар ажиллаж байна гэж сэжиглэж буй хэрэглэгчдийн бүх ялалтыг нь хүчингүй болгох, дансыг нь царцаах, эрхийг нь хасах эрхтэй.
Нууц үг
Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ гуравдагч этгээдэд задруулахгүй нууцлах бөгөөд таны дансны ашиглалт, үйлдлийг та дангаараа хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрнө. Таны нууц үг зөвхөн бидний үйлчилгээнд хандах, ашиглахад ашиглагдана. Хэрэв таны хэрэглэгчийн нууц үг алдагдсан эсвэл өөр хэлбэрээр задруулсан бол алдах эрсдэлээ багасгахын тулд та BESTDEAL Application-д мэдэгдэж, нууц үгээ нэн даруй өөрчлөх ёстой.
BESTDEAL Application-д бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн дансыг өөр хүнд шилжүүлэх, ашиглуулах нь хориотой.
Барааны доод үнэ
Барааны үнийн дүнгийн 20%-д хүрээгүй ялагч болсон тохиолдолд зөрүү дүнгээ төлж бараагаа авна.
Жишээлбэл:
Хэрэглэгч 100,000 төгрөгний үнэтэй барааг 5%-р буюу 5000 төгрөгөөр хожсон бол зөрүү (20% - 5% = 15%) 15,000 төгрөг төлж бараагаа авна.
Харин 25%-р буюу 25,000 төгрөгөөр хожсон бол ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүй бараагаа авна.
Хожлын хязгаар
Хэрэглэгч 7 хоногийн дотор 2 удаа ялагч болсон тохиолдолд 2 дахь хожлоос хойш 7 хоногийн турш ямар нэг өрсөлдөөнт худалдаанд оролцох боломжгүй. (2023 оны 5 сарын 05)
Нэг хэрэглэгч - Нэг аккаунт
Хэрэглэгч нэгээс олон аккаунттай байж болохгүй. Гэрийн хаяг, утасны дугаар, эрх худалдаж авсан данс зэрэг хувийн мэдээллүүдийн аль нэг нь давхардсан тохиолдолд тухайн хэрэглэгчийг нэгээс олон аккаунттай байна гэж үзнэ. Нэгээс олон аккаунттай хэрэглэгчийн хуучин /огноогоор/ аккаунтаас бусад аккаунтуудыг системээс устгах ба худалдаж авсан эрхүүд нь мөн хамт устгагдана.
"Өрсөлдөөнт худалдаа" хэрхэн явагддаг вэ?
Хэрэглэгч "Өрсөлдөөнт худалдаанд орохын тулд эхлээд "ЭРХ" худалдаж авах шаардлагатай. 1 нэгж "ЭРХ" нь 500₮-н үнэлгээтэй байна. Өөрийн дансан дахь "ЭРХ"-р "Өрсөлдөөнт худалдаа"-нд орж бүтээгдэхүүнийг "Булаах" ба 10 секундэд 1 оролцогч 1 "ЭРХ"-р 1 удаа "Булаах" боломжтой. Бүх оролцогчдод "Булаах" 10 секундын хугацаа өгөгдөх ба "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцогч "Булаах" товчлуур дарсан тохиолдолд 10 секундын хугацаа дахин шинээр эхэлнэ. "Булаах" 10 секундын хугацаа дуусахад бусад оролцогчид оролцоогүй бол хамгийн сүүлд "Булаах" товчлуур дарсан оролцогч "Өрсөлдөөнт худалдаа"-ны ялагч болно. "Өрсөлдөөнт худалдаа"-нд ялсан ялагч өөр ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авах бүрэн эрх нь нээгдэнэ. Бид "Өрсөлдөөнт худалдаа"-нд ялсан хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг 4 хоногийн дотор хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягт үнэгүй хүргэж өгнө.
"Өрсөлдөөнт худалдаа"-ны үйл явцыг BESTDEAL Application дараах байдлаар оролцогчдод дэлгэрэнгүй харуулна. Үүнд:
- Тухайн "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцож буй оролцогчид
- Тухайн "Өрсөлдөөнт худалдаа"-ны "Булаах" товчлуурын түүхийг бодит цагаар дэлгэрэнгүй харуулах
- "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцогчийн зарцуулсан "ЭРХ"-н тоо
- "Өрсөлдөөнт худалдаа" дууссан тохиолдолд ялсан ялагчийн мэдээлэл
"Өрсөлдөөнт худалдаа"-нд бүтээгдэхүүнийг "Шууд худалдаж авах" гэсэн сонголтыг бид оролцогчдод санал болгоно. "Шууд худалдаж авах" сонголт нь бүтээгдэхүүнийг бидний санал болгосон үндсэн үнээр авч болох ба оролцогчийн "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцсон "ЭРХ"-н зарцуулалтыг үндсэн үнийн дүнгээс хасаж тооцно.
BESTDEAL Application-д байрших бүтээгдэхүүн нь зөвхөн албан ёсны гэрээт борлуулагчидтай гэрээ хийж авсан үйлдвэрийн сав баглаа боодол, лацтай шинэ бүтээгдэхүүн байх учраас хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний үйлдвэрийн, баталгаат эсэхэд эргэлзэхгүй байж болно.
Бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн баталгаа, баталгаат хугацаа нь BESTDEAL Application-тaй хамтрагч албан ёсны гэрээт байгууллагын үйлдвэрийн баталгаа, баталгаат хугацаатай ижил байна.
"Өрсөлдөөнт худалдаа"-гаар ялагч болж авсан болон, "Шууд худалдаж авах" нөхцөлөөр авсан аливаа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй байна. Иймээс "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцох хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг сайтар судалж үзсэний үндсэн дээр "Өрсөлдөөнт худалдаа"-нд оролцох үүрэгтэй.
BESTDEAL Application-ы зүгээс "Өрсөлдөөнт худалдаа"-нд ялсан ялагчид бүтээгдэхүүний оронд тухайн бүтээгдэхүүний үнийн дүнд дүйцэхүйц, эсвэл тухайн бүтээгдэхүүний үнийн дүнгээс өндөр дүнгийн "ЭРХ"-г өөрийн дансандаа хүлээж авахыг санал болгож болно.
Маргаан шийдвэрлэх
Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчлэх холбогдох хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний Нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Apple нь манай өрсөлдөөнт худалдаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Аливаа асуулт, санал, гомдлыг Apple-д биш, харин БЭСТДИЙЛ ЭМ ЭН ХХК рүү илгээнэ үү.
Гомдол, Санал хүсэлт
Үйлчилгээний талаар аливаа гомдол, санал, хүсэлтээ support@bestdeal.mn и-мэйл хаяг руу илгээх ба Үйлчилгээ үзүүлэгч ирүүлсэн аливаа санал, хүсэлтийг Компанийн дотоод журмыг үндэслэн Хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүйгээр боломжит хугацаанд шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
Хэрэглэгч нь Бидэнд үйлчилгээ авахдаа и-мэйлээр шуудан илгээх, чатботтой харилцах, харилцаа холбооны төхөөрөмжөөрөө мессеж илгээх зэрэг аливаа цахим арга хэрэгслээр харилцах ба эдгээр и-мэйл, бичвэр, текст, гар утсанд хүргэгдсэн зар, мэдэгдэл, мессеж зэрэг мэдээллийн хуулбар нь хадгалагдан үлдэнэ.
БЭСТДИЙЛ ЭМ ЭН ХХК